4/13/15
Пасспортоо мартаад нэг жил өнгөрөв. Санахыг хүсэж, Заримдаа мартсан нь болсон юм гэж бодогдож явсаар хоёрдахь жилийнхээ босгон дээр зүүдлээд, орж үзлээ.
Одоо хувь хүний өдрийн тэмдэглэл сонин биш. Энэ өгүүлбэр чихэнд сонсогдов.
Тэгтэл залгуулаад чи энд өөртөө тохиолдсон зүйлүүдээ л бичдэг гэж хэн нэгний хашгичих сонсогдоно. Яг тиймэрхүү мөчид зүрх хавьцаа нэг юм часхийх шиг болсноо цээж давчдаад эхэлдэг байж билээ. хэдэн өдөр хөдөлгөөнгүй дэрээ тэврээд л хэвтээд баймаар..Тэмдэглэл хөтлөх, шүлэг бичих, төсөөллөө ургуулах, бодох..болохгүй гэж үү?
Хоёр жил өнгөрсөн ч очилгүй тойрч, өөрөө өөрийгөө зугтаалгаж яваа дүүгийнхээ газрыг холоос нэг харчихаад ирэхийг хүсдэг тухайгаа хэн нэгэнд ярьмаар. Ярих гэснээ гэнэтхэн сэтгэлээ түгжиж, амаа жимийгээд, цонхоор л ширтээд баймаар. Жимийж зогсоод, хөндий хоосон гэж хэн нэгэнд хэлүүлмээр. Баярлалаа гэж нүдрүү нь хараад хэлэхсэн. Төрхөмийн зочны өрөөнд гэрэвшингүй сууж төсөөлөгддөг бор дээлтэй эмээгийнхээ 88 настай хөөрөлдөж суумаар..Яг тэр цаг хугацааг л сонгоод !
Талийгаачийн хумсаа улаанаар будаад л.. өөрийгөө хайрлах гээд л хичээж л байна да гэснээ нэг их удаан гараа ширтэж суусан энэ тэр одоо миний хувьд зүүд зэрэглээ шиг хол байгааг, муу хүмүүстэй нүүр тулсан ч айхаасаа өнгөрснөө, бодлууд ерөнхийдөө ханасан уусмал шиг болж орхиод , шинэ зүйл огт надад шингэхгүй байгааг ойлгуулмаар. Хүсвэл бодлоо шингэлж болохыг, илүү ихийг ч авч болохыг дараа л тунгаацгаая.
Юу ч болоод өнгөрсөн бай эцэст нь уучилчихдаг. Зөв зөөлхөн ээзгий хэрнэ дээд хэсгээрээ хатуурчихсанаа .. энийгээ бодон бодон огиж явдагаа би мэдсэн.
Subscribe to:
Posts (Atom)