1/3/13

Чи цэцгийг өрөвдөх юм.. Жирэмслэх дуртай, жирийн л нэг цэцгийг.. Жил жилийн өдийд сэтгэлийг чинь өвтгөж чаддаг хэрнэ Жим гартал нь талхалчихгүй л бол зун нь ургаж л байдаг тэднийг. Цэцэг гэдэг чинь " цэцэг" л биш шүү дэ хонгор минь Цэвэрхэн гартай л хүрэм тийм эмзэгхэн ч биш. Зүүдэндээ ч мартаагүй мөрөөдлөө алдаж орхисон нэгнийг Зөн совингоо үхүүлчихсэнээ мэдэлгүй инээх охиныг Хэвлий дэх үр нь үл хөдлөсөнд айн зогсох эмнэлгийн үүд сахигчийг Хэр удаан, хэр их өрөвдөх байснаа төсөөлвөл ч чи...