6/18/10

Хvн гэдэг хугацаа нь дуусдаг бараатай л ижилхэн.quote: 99 франк 

3/6/10

Дурсах нь тэнд үлддэг

Туучсан усаа эргэж харахад бороо
Татарч байх юм, тунарах долгион дээр
Сүүлчийн дуслууд бууж байх юм
Шүхрээ буулгаад би цааш явлаа
Тогтоол усны тунарах нь дурсамж болог
Тоглож гүйсэн өдрүүд бороо байг
Цааш алхахдаа шүхрээ би хэнд ч юм бэлэглэчихнэ
Цаанаас ирж яваа хүмүүс харин надад юу өгөх бол?
Шилмүүст ойн үнэртэх шиг, борооноос хоргосон
Ширхэг гүзээлзгэнэ харагдах шиг
Шагайх наранг эрээлсэн нойтон навчнүүд сэрчигнээд
Шүүслэг гүзээлзгэний амт урууланд минь бүр үлдчих шиг
Ахиад цааш хөдлөхдөө би жимсний үнэртээ болоод явна
Ардаас минь дурсах дурсамж надаас юу хүлээх бол ...